Цэцэрлэгийн бүртгэлээс хоцорвол аравдугаар сар хүртэл нэмж бүртгүүлэх ёстой гэв

БШУЯ-наас цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, элсэлтийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.  Энэхүү асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг 3 үе шаттай буюу 3 удаа бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулна. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сард нэг удаа л хийдэг байсан. Энэ жил наймдугаар сарын 10-наас буюу өнөөдрөөс эхэлж эхний бүртгэл эхэлнэ. Энэ хугацаанд бүртгэл хийж амжаагүй, хаягийн бүртгэл нь маргаантай, шийдвэрлэх боломжгүй хүүхдүүд гарах эрсдэлтэй. Эдгээр хүүхдүүд есдүгээр сарын 10-25-ны хооронд дахин бүртгэл хийлгэх боломжтой. Мөн энэ хугацаанд бүртгүүлж амжаагүй бол аравдугаар сарын 3-наас эхлэн бүртгүүлж болно. Тиймээс эцэг, эхчүүд яарч, уралдах шаардлага байхгүй" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна