Төв банк өнгөрсөн сард 1.9 тонн үнэт металл худалдан авжээ

2022/07/05

Монголбанк 2022 оны зургадугаар сард 1,962.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 490.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 491.0 кг үнэт металл тус тус худалдан авчээ.Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 6 дугаар сард дундаж үнэ 193,390.83 төгрөг байлаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна