Отгонтэнгэр хайрханы тахилгийн үеэр тусгай дугаарын утас ажиллуулж иргэдэд үйлчилнэ

Admin
2026/06/16

Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга зургаадугаар сарын 16-17-нд болж байна. 

Тахилгад оролцож буй иргэдэд хандан онцгой байдлын байгууллагаас дараах анхааруулгыг гаргаж хүргэлээ.  Тус анхааруулгад: Цаг хугацаа хэмнэх гэж зам товчлохоос татгалзах, баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдал, замын нөхцөлийг зөв үнэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Хайрхны тахилгийн үйл ажиллагааны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор онцгой байдлын байгууллагаас тусгайлан 89470105 дугаарын утсыг ажиллуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна