МОСКВА, 2026 оны зургаадугаар сарын 15 /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хэлэлцээр байгуулсан тухай мэдэгдсэний дараа дэлхийн зах зээл дээр арилжаа эхлэхэд газрын тосны үнэ 3.92 хувиар буурч, нэг торх нь 83.91 ам.доллар боллоо.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ирантай хэлэлцээр байгуулсан тухай зарлаж, Америкийн тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлах үүргийг өгчээ.
Түүхий эдийн биржийн даваа гаргийн арилжаа эхлэхэд "Brent" маркийн газрын тосны зургаадугаар сарын фьючерс үнэ өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийн ханшаас 3.92 хувиар буурч, нэг торх нь 83.91 ам.доллар болсон байна. Түүнчлэн "WTI" маркийн газрын тосны зургаадугаар сарын фьючерс үнэ 4.55 хувиар буурч, нэг торх нь 81.02 ам.долларт хүрчээ. Хэрэв газрын тосны үнэ энэ түвшиндээ тогтворжвол энэ нь 2026 оны гуравдугаар сарын 4-нөөс хойших хамгийн доод үнэ болно.
Шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосны урсгал, нийлүүлэлтийг дайны өмнөх үеийн хэвийн хэмжээнд хүргэхийн тулд Ормузын хоолойн нөхцөл байдлыг тогтворжуулах, уг хоолойгоор хөлөг онгоцуудыг саадгүй дамжин өнгөрөх нөхцөлийг бүрдүүлэх, Ойрх Дорнод дахь газрын тосны олборлолтыг сэргээх, газрын тосны стратегийн нөөцийг нөхөх, дайны явцад сүйдсэн эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудыг засварлах зэрэг нефтийн зах зээлд асар их ажил хийх шаардлагатай байна.
Хэдийгээр үнэ эхэндээ огцом унаж болох ч стартегийг нөөцийг нөхөх худалдан авалтууд эхэлж, эрэлт дахин нэмэгдмэгц үнэ эргээд өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна