“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сонсгол болох юм.
Тодруулбал, Улсын Их Хурлаас “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон билээ. Өнөөдөр энэхүү сонсгол /2026.06.15/ Төрийн ордонд 09:00 цагаас эхэлнэ. Мөн маргааш буюу энэ сарын 16-нд үргэлжлэн болох юм.
Уг сонсголын хүрээнд нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн гүйцэтгэл, үр ашиг, мөн санхүүжилтийн ил тод байдалд үнэлгээ хийх, цаашдын бодлогын шийдлийг тодорхойлох зорилготой.
Сонгсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах ажээ. Харин ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллана. Сонсголд нийт 100 гаруй хүн оролцох бөгөөд нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хөндөж хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна