АНУ, Иран тохиролцоонд хүрч, бүс нутаг, тэр дундаа Ливанд гал зогссон талаар Пакистаны Ерөнхий сайд мэдэгджээ.
Энэ мэдэгдлээс хэдэн минутын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойгоор дамжих хөдөлгөөн сэргэсэн, Ираныг тэнгист бүслэхээ зогсоосон хэмээн мэдэгдэж, үүнийг Иран улс баталсан байна.
"Эрчимтэй яриа хэлэлцээний дүнд АНУ, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд энхийн хэлэлцээ хийх болсон талаар дуулгахад таатай байна. Хоёр тал бүхий л фронт, тэр дундаа Ливанд байлдааны ажиллагааг нэн даруй, эцэслэн зогсоно гэж зарласан" хэмээн Пакистан улсын Ерөнхий сайд Шахбаз Шариф "Х" цахим хуудсанд бичжээ.Түүний мэдэгдсэнээр, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 06 дугаар сарын 19-ний баасан гарагт Швейцарт болох аж.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна