Өнөөдөр болох үйл явдал

Admin
2026/06/15

08:30 цагт: Ёс зүйн дэд хорооны гишүүдийн туршлага солилцох сургалт, уулзалт “Холидэй Инн” зочид буудалд болно. 

10:00 цагт “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн анхдугаар чуулганы нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно. 

10:30 цагт: Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлт СХД-ийн 20 дугаар хорооонд болно.

11:00 цагт: НОБГ-аас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт завьт эргүүл ажиллах талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ. 

11:30 цагт: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын хамтын ажиллагааны 50 жилийн ойн үйл ажиллагаа ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

11:30 цагт: Өмнөговь аймгийн нутгийн иргэдээс "Монголын төр тус аймгийн Гурвантэс сум руу анхаарлаа хандуулаач" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.  

12:00 цагт: Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно.

Үзэсгэлэн: 

-МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

Орон нутагт:

Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг зохион байгуулна.

 Хилийн чанадад: 

  • Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлнэ.
  • “Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна