Ховд аймагт шүлхий өвчний голомтын улмаас 980 гаруй толгой малыг устгалд оруулав

Admin
2026/06/15

Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Эдгээр суманд нийтдээ 10 голомтод 116 өрхийн 1100 орчим толгой мал өвчилжээ. Үүнээс 980 гаруй толгой мал устгаад байна.

САТ-1 хэвшлийн шүлхий өвчний вакциныг энэ 7 хоногт БНХАУ-аас авч эхний ээлжинд Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн малыг вакцинжуулахаар бэлтгэл эхэллээ. Өчигдөр /2026.06.14/ тус аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб сумдын удирдлагуудыг оролцуулан, өргөтгөсөн хурал зохион байгуулж, малыг хэрхэн вакцинжуулах талаар чиглэл өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна