Н.Учрал: Сэтгүүлзүйг дарамтгүй, эрх зүйн чөлөөт орчинд ажиллуулах нь бид бүхний хамтын зорилго

Admin
2026/05/03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Үнэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эхэлнэ. “Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал бий” гэдэг нь нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагыг илэрхийлдэг. Баримтад тулгуурласан бодит мэдээллээр нийгмээ түүчээлж, соён гэгээрүүлж яваа сэтгүүлзүйн салбарын эрхэм та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.

Ардчиллын тулгуур нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга хүнд суртал, дарамт, авлигаас түмэн олноо чөлөөлнө. Энэ ажил иргэдэд үнэн зөвөөр хүрэх эсэх нь чөлөөт сэтгүүлзүйгээс шууд хамаарна.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилсан нь ахиц дэвшил. Миний хувьд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгааг илэрхийлж, иргэд, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талд тууштай зогсож ирсэн. Цаашид сэтгүүлзүйг дарамтгүй, эрх зүйн чөлөөт орчинд ажиллуулах нь бид бүхний хамтын зорилго юм. Үзэг хурц, үзэл бодол эрх чөлөөтэй байж үнэн амьдарч, ардчилал бат оршино. Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлье" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна