“ЗИЛ-131” ачааны автомашин Идэрийн голын усанд суусныг гаргажээ

Admin
2026/04/30

Галт сумын Нүхт багийн “Онгоцны толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т “ЗИЛ-131” загварын ачааны автомашин Идэрийн голын усанд суусан тухай дуудлага өглөөний 06:55 цагт Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн дугаарт ирсэн.

Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж уг ачааны автомашин дотор зорчиж явсан 2 том хүнийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гарган, 11:31 цагт машиныг татан гаргалаа. Иргэд,тээвэрчид та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангиас анхааруулж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна