О.Батхүү: Өөд болсон иргэний хувьцааг үр хүүхдэд нь өвлүүлэх шийдвэр 6-р сараас хэрэгжинэ

Admin
2026/04/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудлыг хариуцсан зөвлөх О.Батхүү 11-11 төвд мэдээлэл хийлээ. 

"Өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар Эрдэнэс таван толгойн ХК-ийн 1072 хувьцааг өвлөх эрхийг нээсэн. Үүний дагуу маш олон асуулт ирж байна. Ихэнх нь "Яагаад зөвхөн 2012-2026 он хүртэлхийг хамаарч байна вэ" гэдэг асуулт байсан. Тус компани хувьцаагаа 2012 оноос эхэлж олгож эхэлсэн. Тэгэхээр 2012-2026 он хүртэл буюу 14 жилийн хугацаанд өөд болсон 130 мянган иргэний хувьцаа, хувьцаанд ногдох ашгийг түүний ар гэр, үр хүүхдэд нь өвлүүлэх шийдвэр гарсан ба энэ оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ. 

Төр бол иргэдийн татвар дээр оршдог. Тиймээс дарга нар иргэдийнхээ санал бодлыг сонсдог, асуудлыг шийддэг байх ёстой. Тиймдээ ч 11-11 төв нь иргэдийнхээ санал бодлыг сонсох суваг болж ажилладаг. Цаг үеийн хувьд гэхээр маш онцгой үе тохиож байна. Манай улсын бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын зөвшөөрөл, бичиг цааны ажлыг Засаг дарга нар эсвэл хариуцсан албан тушаалтан хүнд суртал гаргаж, ажлыг нь явуулахгүй "дардаг" асуудал гардаг. Энэ талаар ч 11-11 төвд хандаж болно. 

Түүнээс гадна ТҮЦ-ний асуудал анхаарал татаж байна. ЗГ-ын зүгээс ТҮЦ-ийг эргээд зам, талбайд тавих шийдвэр гаргаагүй гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна