Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа

Admin
2026/04/29

Тэрбээр "Олон жил хүлээгдэж, яригдсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Энэ хуулийн хамгийн том өөрчлөлт нь АМНАТ-ын хуваарилалтыг аймаг, сумд нь олгодог болно. Шударгаар хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймагт давуу тал олгодог болно. Уул уурхайн төсөлтэй хамтарч ажиллаж байгаа сум орон нутгууд АМНАТ-ын илүү хуваарилалт авдаг болно гэсэн үг.

Одоогийн байдлаар 10 хувийг хуваарилж байгаа бол шинэчилсэн найруулгаар 15 хувийг олгоно. Зөвхөн аймагт нь өгдөг байсан бол одоо таван үзүүлэлтээр үнэлж, суманд нь ч бас олгодог болно. Энэ бол Канад, Австрали зэрэг улсуудын шилдэг жишээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна