Гаалийн байцаагч тээвэр зуучийн компанийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ынхан илрүүлж, саатуулжээ

Admin
2026/04/27

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгч илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Н нь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /2026.04.26/ тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгчид үйл дээр нь илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн улсын байцаагч нь хахуулийн мөнгөө бэлнээр авч байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлсэн аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна