Далд зүйлийг ил болгоё, нээлттэй ил тод байлгахаар сонсгол зохиож байгааг дэмжээд гарын үсэг зурлаа. Сонсгол явуулах, хяналт тавих эрх нь хууль эрх зүйн орчинд байгаа учраас дэмжиж байна. Санаалагч нь гишүүдэд юун дээр гарын үсэг зуруулах гэж байгаагаа тайлбарлаад, гарын үсэг цуглуулах үйл явц болж байна. Гишүүд дэмжих байх л гэж харж байна. Нэг талдаа нэг хүнийг гүтгэх, нөгөө талд хариуцлагын асуудал бий. Иймээс эдгээрийг тодорхой болгоод явах нь зүйтэй. Төсвийн орлого тэнцэл 1.4 их наяд руу ч алдагдалтай байна. Төсвийн гүйцэтгэл чухал ч төсвийн орлогыг бий болгодог татварууд яригдаж байна. Зарим орлогын биелэлт сул байгаа нь ч харагдаж байна. Нөгөө талд орлого олох ёстой зарим мөнгө санхүүгийн эх үүсвэрүүд замын дундаас буруу халаас руу явж байж болохгүй. Иймээс сонсгол, хяналт шалгалтаар илрүүлэх ёстой. Үгүй бол хий хоосон хардалт сэрдэлт байсан гээд нэг талдаа гарах хэрэгтэй. ЗГ гурав дахь удаагаа байгуулж, УИХ-ын дарга гурав дахь удаа сонгогдлоо. Энэ нь хуралдааны ирц, чанарт сөргөөр нөлөөлж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна