БНСУ-д визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14 мянга гаруй монгол иргэн байна

Admin
2026/04/23

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,067 иргэн оршин сууж байна. Үүнээс

  • Эрэгтэй 27,032, 
  • Эмэгтэй 33,035 иргэн байна. 

Түүнчлэн

  • C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,246, 
  • D-2 ангиллын оюутны визтэй 14,730, 
  • D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,503, 
  • D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,159,
  • F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,681, 
  • E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,829 иргэн оршин сууж байна.

2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,244  иргэн байгаа нь нийт иргэдийн 23.7 хувийг эзэлж байна. Үүнээс: 

  • C-3 ангиллын визтэй 9,493 иргэн буюу 66.8 хувь 
  • E-9 ангиллын визтэй 1,374 иргэн буюу 9.6 хувь, 
  • D-2 ангиллын визтэй 678 иргэн буюу 4.7 хувь, 
  • D-4 ангиллын визтэй 673 иргэн буюу 4.7 хувь.
  • G-1 ангиллын визтэй 433 иргэн буюу 3.3 хувийг тус тус эзэлж байна. 

Он гарснаас хойш нийт 47,483 иргэн БНСУ-д зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна