Эрхтэн, эд, эс шилжүүлэх тухай хуулийн эхний хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнээс тодрууллаа.
Тэрээр "Цус өгөх, эрхтэн шилжүүлэх хоёр ойлголт эрх зүйн орчинд зөрүүтэй байдаг.Иргэнээс цусаа өгөөч гэж гуйж болох ч эрхтнээ өгөөч гэж болохгүй. Тиймээс эрх зүйн орчинд энэ хууль маш чухал. Амьгүй донорын тоог нэмэгдүүлэх чухал байгаа. Өнөөдрийн байдлаар цусны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай 1400 гаруй өвчтөн донороо хүлээгээд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.Амьгүй донор болсон тохиолдолд нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран цалингийн доод хэмжээг 10 нугалсантай тэнцэх хэмжээний мөнгийг оршуулгын зардалд хандив болгож өгөхөөр тусгасан.
Миний хувьд 2021 онд Донорын хуульд өөрчлөлт оруулж амьд донорын нас 25 нас байсныг 21 нас болгож өөрчилсөн. 21 нас хүрсэн л бол хайртай хүмүүсийнхээ донор болох боломжтой.
П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал үүссэн. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулж, хуулиар баталгаажуулах чухал. Хуулиар сайн зохицуулаад өгвөл энэ хэцүү албыг авч яваа хэн нэгэн хохирогч болохгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна