Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр хүлээн авч, шийдвэрлэдэг.
Иргэдээс ирсэн зарим гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Г.Мөнхцэцэг: Автобус хүн ихтэй, хойшоо явах ямар ч боломжгүй байхад жолооч 2 удаа миний биед халдаж, цохисон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Жолооч бусад зорчигч орох боломжоор хангаж хойш явах тухай шаардлага тавьж ажилласан байна. Жолооч зөрчил гараагүй байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Мөнх-Очир: Ч:46 (Улаанчулуут-Та чи) чиглэлд явж байгаа 5-263 гарааш дугаартай автобусны жолооч Их наран 2 зогсоолоос хүн авахгүй явсан.
Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн автобусны жолооч О-д Зөрчлийн тухай хуульд заасан 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Э.Жаргал: Орбитын шинэ эцэс дээр буухын хооронд жолооч хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Жолооч зорчигчид хандаж хэлээгүй ба төхөөрөмжтэй холбоотой саатлыг засварлах явцад хэлсэн үг болохыг хяналтын камераар тогтоосон. Жолоочид цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна