Б.Билэгт: “Туулын хурдны зам”-ын төсөлтэй холбоотой асуудлаар нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байна

Admin
2026/04/23

Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсоох тухай мэдэгдлийг Ерөнхий сайд Н.Учрал хийсэн. Улмаар уг төсөлтэй холбоотой этгээдийг шалгаж байгаа гэх ойлголт олон нийтийн дунд үүссэн юм. Тэгвэл уг хэргийн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгтээс тодрууллаа.

Тэрбээр “Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Туулын хурдны замтай холбоотой асуудлаар 2026.04.20-ны өдөр АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингэхдээ 22.1 буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд цааш мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна