Л.Гантөмөр: 3.Энхболдыг хэлмэгдүүлж байна

Admin
2026/04/21

 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноосон талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн  мэдээлэл өглөө. Тэрбээр "3.Энхболдыг хэлмэгдүүлж байна. З.Энхболд төсвийн ямар нэгэн мөнгө идээгүй, ямар нэгэн байдлаар өөрийн гарын үсгээр шийдвэр гаргаагүй. Зөвшөөрөл өгснийхөө төлөө Б.Энх-Амгалан 2 жилийн хорих ял авч байгаа нь улс төрийн захиалгатай гэж хэлэхээс өөр аргагүй байдалд биднийг хүргэж байна. Мөн З.Энхболдыг оролцсон мэтээр яамны газрын дарга нар мэдүүлэг өгсөн байна" гэв. Мөн  "МУ-ын Ерөнхий сайд болохыг хүсэж байгаа ганц хүн бол Ардчилсан намын дарга. Энэ хүн МАН-ыг зуун хувь шүүмжилдэг, булхиа лууврыг 100 хувь илрүүлдэг, эрх баригчидтай тэмцэж чаддаг хүн Ерөнхий сайд болно. Бүлгийн даргаар МАН-тай хөшигний ард тохироо хийдэг эсвэл ерөнхийлөгчид бууж өгдөг хүн болгомооргүй байгаа юм" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна