Монголын “Морьтой Монголжин” холбоо нь моринд дуртай, мөн малчин эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өв соёлоо авч үлдэх, морин спортыг хөгжүүлэх зорилго дор нэгдээд нэг жил болж буй төрийн бус байгууллага юм. Тус байгууллагаас нэг жилийн ойн хүрээндээ 2026 оны 04-р сарын 25-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт эмэгтэйчүүдийн морьтой фестивалийг зохион байгуулахаар болжээ. Оролцох хүмүүст нээлттэй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна