Үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо эргүүлэн авчирна

Admin
2026/04/21

Монгол улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил давуулсан эд зүйлсийг эргүүлэн татах ажил амжилттай явагдаж байна.

ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ оны 4 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотноо албан томилолтоор ажиллалаа. Үзлэг ба баримтжуулалт: Монгол улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудад төлөв байдлын нарийвчилсан үзлэг хийж, бүртгэл, тодорхойлолтыг баримтжууллаа.

Дипломат уулзалт: БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзаж, олдворуудыг хүлээн авах, тээвэрлэх хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Тээвэрлэлтийн бэлтгэл: Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтээр мэргэшсэн "Гроспирон" компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэт олдворуудыг эх оронд нь аюулгүй авч ирэх ложистикийн төлөвлөгөөг гаргалаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс дэлхийн хаана байгаа соёлын өвөө хамгаалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд тууштай ажиллаж байгаагийн илрэл юм.

                                                                                                                            Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музей


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна