Дундговь аймагт 18, 19-ний өдрүүдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо

Admin
2026/04/17

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Дундговь аймгийн Онцгой комисс шуурхай хуралджээ.

Энэ сарын 18-ны өдөр болон 18-19-нд шилжих шөнө Дундговь аймгийн нийт нутгаар, 19-ний өдөр нутгийн төв, зүүн хэсгээр салхи баруун хойноос секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна.

Хурлаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Мөнхчулуун аймаг, сумдын Онцгой комиссын гишүүдэд чиглэл өгч, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар хүргэхийг үүрэг болгосон аж. Мөн агаарын температур огцом буурах тул мэргэжлийн анги байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд бэлтгэлээ сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Цасан болон шороон шуурга нь 24-36 цагийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул энэ сарын 18, 19-ний өдрүүдэд болох олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, сургалтын үйл ажиллагааг хориглов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна