“Дуудлагын жолооч” гэх нэрээр ирж дээрэмджээ

Admin
2026/03/31

Дуудлагын жолоочид дээрэмдүүлсэн гэх хэргийг шалгаж байна. Тухайн дуудлага мэдээлэл нь энэ оны гуравдугаар сарын 01-ний 04 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал: Нэр бүхий иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудсан ба жолооч хэмээн ирсэн бүлэг этгээдүүд нь гар утас, биед нь байх үнэт эдлэлүүдийг нь дээрэмдсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна. 

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аюулгүй байдлаа ханган баталгаат такси, дуудлагын жолоочийн үйлчилгээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна