О.Алтангэрэл: ​Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас үүдэн Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна

Admin
2026/03/31

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:  Монгол улсын үндсэн хууль дээр Ерөнхийлөгч нэг удаа 6 жил гэж заасан байдаг бол Ерөнхийлөгчийн тухай хууль дээр 4 жил гэж байдаг. Үндсэн хууль нь үндсэн хуультай зөрчилдөж байна. Иймд Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг даруй баталж, Үндсэн хуулийн зөрчлийг арилгах шаардлагатай байна Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас үүдэн Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй эсэх талаар талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх боллоо. Энэхүү "тайлбарын эргүүлэг" болон улс төрийн маргааныг таслан зогсоох цорын ганц гарц нь процессын хуулийг нарийвчлан батлах явдал юм. Иймд Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг даруй баталж, Үндсэн хуулийн зөрчлийг арилгах шаардлагатай байна гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна