MYCAREER Б.Ганчимэг: “Хүний амьдрал алга эргүүлэхийн төдийд өөрчлөгддөг юм билээ”

Admin
2026/03/02

Нэгэн цагт Улаанбаатар театрын гоцлол бүжигчнээр ажиллаж, “Ариун хаврын тахилга” этно балетын гол дүрд сонгогдон тайзнаа гялалзаж явсан түүний амьдрал хоёрхон жилийн дотор орвонгоороо өөрчлөгджээ. Эмээ, өвөө, ээж, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн, карьер нь цэцэглэж явсан тэрээр хайртай хүмүүсээ ээлж дараалан алдаж, улмаар гэр бүлээсээ ч салсан хүнд үеийг туулсан байна.

Өнчин үлдсэн дүү нар болон хүүхдүүдээ хамгаалж, амьдралыг нь авч явахын тулд тэрбээр хамгийн их хайрлаж явсан бүжигчний ажлаа орхих шийдвэр гаргажээ. Гавьяат жүжигчин болтлоо бүжиглэнэ гэсэн мөрөөдөл тээж явсан түүний хувьд энэ сонголт амар байгаагүй нь ойлгомжтой.

Тэрээр энэ тухайгаа  дурсахдаа:“Ээжийнхээ 49 хоногийг хураагаад удаагүй байтал эгч минь бурхан болсон. Эгч маань дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээж байсан. Ингээд эгчийнхээ болон өөрийнхөө гээд найман хүний амьдралыг авч явах хариуцлага гэнэтхэн надад ирсэн. Тэр хүртэл би өөрийгөө жинхэнэ утгаараа том хүн болоогүй явжээ гэдгээ ойлгосон. Амьдралын хатуу шалгуур л хүнийг богино хугацаанд төлөвшүүлдэг юм байна. Амьдралын шаардлагаар бүжигчний карьераа өндөрлөсөн ч урлагаасаа бүр мөсөн холдоогүй. Одоо би хүүхдүүдэд монгол бүжиг зааж, багшийнхаа замналыг эхлүүлэн, мэдсэн сурснаа өвлүүлэхийг хичээж явна” хэмээсэн юм.

Ингээд түүний оролцсон MYCAREER ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна