Ардчилсан нам мэдээллийн сангаар дамжуулан иргэдийг хянаж байна уу?

Admin
2026/02/25

Ардчилсан намын албан ёсны цахим хуудас болох an.mn /https://an.mn/auth/signup/ сайтад бүртгүүлэх явцад регистрийн дугаар оруулахад тухайн иргэний гэрийн хаяг автоматаар гарч ирдэг. Өөрөөр хэлбэл тухайн иргэн тус намын гишүүн эсэхээс үл хамааран зөвхөн регистрийн дугаар л байхад хувийн мэдээллийг нь мэдэх бүрэн боломжтой.

Эндээс нэг асуулт гарч ирнэ. Яагаад улстөрийн аль нэг намд Монгол улсын бүх иргэний мэдээллийн сан хадгалагдаж байна вэ?

Судалж үзэхэд уг өгөгдлийн сан 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр шинэчлэгдсэн гэх мэдээлэл байна. Хэрэв иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг мэдээлэл улс төрийн намын мэдээллийн санд хадгалагдаж байгаа бол дараах асуултууд зүй ёсоор тавигдана:

  • Эдгээр мэдээллийг ямар эх сурвалжаас авсан бэ?
  • Иргэдээс зөвшөөрөл авсан уу?
  • Төрийн мэдээллийн сангаас задруулсан уу?
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

Хувь хүний регистрийн дугаар, оршин суугаа хаяг, цаашлаад өвчний түүх, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл зэрэг нь хуулиар хамгаалагдсан эмзэг өгөгдөлд хамаарна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн:

  • 13.10 дугаар зүйл – Хувь хүний нууцад халдах
  • 13.11 дүгээр зүйл – Хувь хүний нууцыг задруулах заалтуудад хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авах, бусдад дамжуулах, задруулах үйлдэлд торгууль, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах зохицуулалттай. Тэгвэл Ардчилсан нам энэ хэрэгтээ ямар хариуцлага хүлээх вэ?

Хэрэв иргэдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олж авч, хадгалж, ашигласан нь тогтоогдвол энэ нь эрүүгийн шинжтэй байж болзошгүй.Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн нэг намын асуудал биш — улс орны аюулгүй байдлын асуудал. Ийм нөхцөл үүссэн бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авч, холбогдох байгууллагуудаас тайлбар шаардах нь зүйтэй.

Мөн:

  • Цагдаагийн ерөнхий газар-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж
  • Тагнуулын ерөнхий газар иргэдийн мэдээлэл алдагдсан эсэх, хууль бус нэвтрэлт болсон эсэхэд хяналт шалгалт хийх шаардлагатай.

Улс төрийн нам иргэдийн итгэл дээр тогтдог. Харин иргэдийн эмзэг мэдээлэл дээр тогтдоггүй. Хэрэв үнэхээр ийм хэмжээний мэдээлэл намын өгөгдлийн санд төвлөрсөн бол:

  • Хэн хариуцлага хүлээх вэ?
  • Хэн тайлбар өгөх вэ?
  • Иргэдэд учирсан эрсдэлийг хэрхэн арилгах вэ?

Хамтарсан Засгийн газрын үед Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан  Ц.Баатархүү,  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан  О.Алтангэрэл нар энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой бизээ.Иргэдийн мэдээлэл бол улс төрийн хэрэгсэл биш. Энэ бол хүний үндсэн эрхийн асуудал юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна