Өнгөрсөн шөнө буюу 03:44 цагт " Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд хүн хавчуулагдсан байна" гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyato Aqua” загварын суудлын автомашинтай автозамын хажуу тал руу онхолдож автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байдалтай байжээ.
Алба хаагчид ажиллаж тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламж төвийн эмч, хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид тус тус хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэдийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна