Монгол Улсын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасан гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр цахим орчинд цацагдсан. Уг мэдээлэл нь үндэслэлгүй, буруу ташаа болохыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн зарим иргэнийг визийн зөрчлийн улмаас хил нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдол гарсан. Тухайлбал, хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч виз ашигласан зургаан иргэн, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэхийг завдсан 14 иргэн, мөн визгүй нэвтрэх хүсэлт гаргасан нэг иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ.
Мөн сүүлийн үед БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн амлаж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр нэрээр иргэдээс мөнгө залилан авах хууль бус үйлдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Иймд иргэд аливаа зуучлалын байгууллага, хувь хүнээс төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна. Мөн залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн, Гадаад харилцааны яамны мэдээлснээр, иргэд виз авсан ч хилээр нэвтрэх эрх нь баталгааждаггүй, учир нь хил дээр байрлах тухайн улсын хилийн алба, гаалийн алба, цагаачлалын алба эцсийн шийдвэрийг гаргадаг байна.
Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр:
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна