“ХАМТЫН ХӨГЖИЛ–САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Admin
2025/05/28

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар хамтран “ХАМТЫН ХӨГЖИЛ-САЙН ТУРШЛАГА’’ сэдэвт зөвлөгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5.2-т тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудын эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 21 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчдад эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичгийг танилцуулах, төрийн өмчит үйлдвэрийн газарт эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа туршлагаас хуваалцах, харилцан суралцах, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын 150 гаруй төлөөлөл оролцоно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна