​Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотод Олон Улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хороо,болон Ази, Номхон далайн бүсийн хороо хамтарсан жилийн хуралд Монголын Хадгаламжийн даатгалын корпораци төлөөлөгчид оролцло

Admin
2025/08/28

Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотод 2025 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хороо (EARC) болон Ази, Номхон далайн бүсийн хороо (APRC)-ны хамтарсан жилийн хуралд Монголын Хадгаламжийн даатгалын корпораци (DICOM)-ийн төлөөлөгчид оролцлоо.

▪️ Энэхүү хурал нь дижитал шилжилтийн эринд хадгаламжийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, нөхөн төлбөрийн үр ашигтай шийдлийг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар хэлэлцсэн олон улсын чухал уулзалт байв.

▪️ Хурлын үеэр санхүүгийн шинжээчид болон бодлого тодорхойлогчид тогтвортой зоос, Төвбанкны цахим мөнгө зэрэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санхүүгийн тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн талаар санал солилцов.

▪️ Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал, Евро-Азийн бүсийн хорооны дарга С.Баатарсүрэн бүс нутгийн хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага, нөхөн төлбөрийн дижитал шийдэл болон сангийн зорилтот түвшний талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

▪️ Хурлын төгсгөлд С.Баатарсүрэн хаалтын үг хэлэхдээ:
“Өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй орчинд бүс нутгийн гишүүн байгууллагууд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, мэдлэг туршлага солилцох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах замаар илүү уян хатан, хариуцлагатай, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх боломжтой. Энэхүү арга хэмжээ нь бидний нийтлэг зорилгыг дахин бататгасан үйл явдал боллоо” хэмээн онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна