Улаанбаатар хотноо /IPAF/Олон улсын актив удирдлагын форумын 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо

Admin
2025/08/15

Улаанбаатар хотноо /IPAF/Олон улсын актив удирдлагын форумын 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт "Чанаргүй зээлийг барагдуулах болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх-Бодлого, хөрөнгө оруулалт, инноваци" сэдвийн хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

✅ Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь 2023 онд тус форумд гишүүнээр элссэн бөгөөд энэ удаагийн хурлыг Азийн хөгжлийн банк,Монголбанк, Монголын актив удирдлагын корпорацитай хамтран зохион байгууллаа.
✅Гурван өдөр үргэлжилсэн тус хурлын хаалтын арга хэмжээний үеэр Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн хүндэт зочид төлөөлөгчид болон зохион байгуулагч нарт хандан мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр хэлэхдээ,
“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо IPAF-ын 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж буйд баяртай байна.
Хүлээн авч буй улсын хадгаламжийн даатгагч байгууллагын хувьд Хадгаламжийн даатгалын корпораци энэхүү чухал арга хэмжээг хамтран зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг юм.
IPAF-ын гишүүн байгууллагууд болон хүндэт зочдод халуун дотно мэндчилгээ өргөн дэвшүүлэхийн ялдамд хамтран зохион байгуулж буй Азийн хөгжлийн банк, Монголбанк, Монголын актив удирдлагын корпорацид гүн талархал илэрхийлье.
Бид энэхүү уулзалтыг туршлага солилцох чухал талбар төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал алхам хэмээн үзэж байна.” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна