Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч энэ зорилтын хүрээнд орон нутгийн төсвийн 20 хувийг боловсролын салбарын хөрөнгө оруулалтад зарцуулж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр баригдаж буй болон өргөтгөлийн барилга байгууламж:
• Цогтцэций суманд 640 хүүхдийн сургуулийн барилга
• Гурвантэс суманд 320 хүүхдийн сургуулийн барилга
• Даланзадгад сумын 7-р багт 200 хүүхдийн цэцэрлэг
• Манлай суманд 80 хүүхдийн дотуур байр
• Баяндалай сумын сургуульд гал тогооны өргөтгөл
• Даланзадгад сумын 1-р сургуульд бага сургуулийн өргөтгөл
• Даланзадгад сумын 2-р сургуульд номын сангийн өргөтгөл
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр:
• Даланзадгад сумын 6-р багт 200 хүүхдийн цэцэрлэг
• Баян-Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэгүүд баригдаж байна.
Мөн сургалтын чанарыг дэмжих арга хэмжээний хүрээнд ЕБСургуулиудад англи хэлний кабинет байгуулах, цэцэрлэгүүдийг “Шимт” хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнээр хангах, шинээр баригдаж буй цэцэрлэгүүдийг иж бүрэн тохижуулах ажил хийгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна