ӨВӨРМОНГОЛЫН ХӨХ ХОТРУУ СУРАГЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас 5 аймгийн сурагчдын төлөөллийг хамруулан ӨМӨЗО-оор танилцах аялал, сурагч солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж байна. Хөтөлбөрт Өмнөговь аймгаас 15 сумын төлөөлөл бүхий 9-11 дүгээр ангийн нийт 18 сурагчийг сурлага, урлаг, спортын амжилтаар нь урамшуулан оролцуулж байгаа юм. Сурагчидтай аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т. Дөлбаяр уулзаж, аяллын хөтөлбөр, аюулгүй байдлын талаар анхаарах зүйлсийг танилцуулж, амжилт хүслээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна