Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан цагаас хойш одоогийн байдлаар тархины үхэлтэй боломжит донор нийт 278-ыг илрүүлжээ. Үүнээс 31 бодит донороос 45 бөөр, 27 элэг, 173 шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж 72 хүний амь насыг авран, 173 хүний амьдралын чанарыг сайжруулсан байна.
Өнөөдрийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэн донорын хүлээх жагсаалтад байна. Гэвч 2025 он гарсаар нэг ч тархины үхэлтэй донор гараагүй, илрүүлэг сайн хийгдэхгүй байгаагаас хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд өдрөөс өдөрт итгэл алдарч, нас барсан тохиолдол бүртгэгдсээр байгаа аж. Одоогийн байдлаар донорын хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна