Ц.Оргилсайхан: Энэ өвчнийг сэтгэлийнхээ хүчээр л даван гарна даа

Admin
2025/08/12

Нөхрийнхөө элэгний донор болохоор шийдсэн энэ бүсгүйг Ц.Ариунжаргал гэдэг. Түүний  нөхөр Ц.Оргилсайхан анх цус алдаж эмнэлэгт хандан, нарийвчилсан шинжилгээгээр элэгний хатуурлын 4 дүгээр шат гэж  оношлогджээ. Түүний эхнэр Ц.Ариунжаргалын биеийн байдал донорын шаардлага хангаж буй эсэхийг тогтоохын тулд олон шинжилгээ, үнэлгээ хийгдсэн бөгөөд эцсийн дүгнэлт эерэг гарсан байна. Тэрээр нөхрийнхөө элэгний донор болох шийдвэрийг гаргахад эргэлзэх зүйл огт байгаагүй. Үрсийнхээ аав, хайртай ханьтайгаа элэг бүтэн амьдрах шийдвэрийг ямар ч хүн ийм шийдвэр гаргах байх гэсэн юм. Харин түүний нөхөр Ц.Оргилсайхан: Ёстой л надад заяагдсан хань минь байж. 18 жил хамтдаа амьдрахдаа зовлон, жаргал, баяр, гуниг бүхий л үед хамт байсан. Өвдөөд ч хамт л байна. Хагалгааны дараа бид хоёр нэгэн бие болох нь хэмээсэн юм.

Тэд ханилан суугаад 18 жил өнгөрчээ. Гурван хөөрхөн хүүхдийн хамт амьдардаг энэ хосууд хүүхдийн байгууллагад ажилладаг. Хүүхдийн инээд цалгисан дуу хууран дунд ажилладаг хосууд маань сэтгэлийн хүчээр л энэ өвчнийг давж гарна даа,  харин ч бид азтай. Донор яг хажууд байна, Монгол улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг маш сайн хийдэг төдийгүй хагалгааны төлбөрийг улсаас хариуцна. Харин хагалгааны өмнөх шинжилгээ болон хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний 2 хүний төлбөр 70 орчим сая төгрөг болно. 200,300 сая төгрөгийн хагалгааны дэргэд 70 сая төгрөг бага мөнгө юм шиг боловч хурааж хуримтлуулсан зүйгүй бидний хувьд их мөнгө. Хагалгааны дараах эмчилгээгээ сайн хийлгэхгүй бол өвчин дахидаг, хагалгаа үр дүнгүй болдог гэсэн. Тиймээс 3 хүүхэдтэйгээ биднийг элэг бүтэн амьдрахад ард түмэн минь туслаач хэмээсэн юм.

Монголын нэгэн гэр бүлийг элэг бүтэн амьдрахад дэм болох хандивын аянд  нэгдэхийг хүсвэл доорх дансанд сэтгэлийн хандиваа илгээгээрэй. Таны илгээсэн хандив мянга дахин үржих болтугай. Данс: Хаан банк 5046282098 IBAN 50000500 Ц.Ариунжаргал /Эхнэр, донор/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна