Сүүлийн 5 хоногт “Сугалааны лайв”-д оролцож, залилуулсан 8 тохиолдол цагдаад бүртгэгджээ

Admin
2025/10/13

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Тодруулбал, "Сүүлийн 5 хоногийн хугацаанд фэйсбүүк дээр зохион байгуулагдсан “Сугалааны лайв”-д оролцож, урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулсан 8 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд нийт 27,320,960 төгрөгийн хохирол учирсан байна.

Судалгаагаар уг төрлийн залилах гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн ихэнх нь “итгэл төрүүлсэн, яаралтай шийдвэр гаргахыг шаардах” нөхцөлд санамсаргүй үйлдэл хийсэн байдаг.

Иймд “азтан болсон” гэх аливаа мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг онцгойлон анхаарна уу" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна