Өнөөдөр бид даатгалын мөнгө нь хүрэхгүй болчихсон, цалин хөлсөө тавьж чадахгүйдээ тулчихсан ийм үед ядаж олон хүнийг эрт илрүүлвэл нэгдүгээрт бүрэн эдгэнэ, хоёрт эмчилгээний зардал хамаагүй бага тусна.
Ходоодны хорт хавдартай хүнд жилдээ бүрэн хийгддэг эмчилгээний зардал нь 30 гаруй сая төгрөг байдаг. Харин эрт илрүүлчихвэл эмчилгээ нь ердөө 3 сая төгрөг. 10 дахин бага бөгөөд эдгэрэх магадлал нь 98 хувь байна. Маргааш нь эмнэлгээс гараад нөгөөдөр нь ажилдаа орчихно. Энэ чинь л эдийн засгийн өгөөж байхгүй. Хүний амь аварч байгаа юм. Тэгэхээр бид энэ үрэлгэн тогтолцоог яаж зөв болгох вэ гэдэг чухал байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна