"I pad air 4, I Phone 16 promax" загварын гар утас дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ

А.Булганчимэг
2025/10/07

Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягтай эрэгтэй үл таних хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлсэн талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр нийтлэгдсэн. 

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу ирсэн 26-28 насны бүлэг 5 этгээд иргэн 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон байна. Улмаар дээрх этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудлаас олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. 
Шалгалтаар сэжигтэй этгээдүүд нь энэ оны 9, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна