Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатарт тулгамдаж буй зарим асуудлын талаар мэдээлэл хүргэлээ.
Сүүлийн үед Улаанбаатар хотод ардаа улсын дугааргүй автомашин хөдөлгөөнд их оролцож байна. Энэ нь ямар нэг гэмт хэрэг үйлдээд зугтахад илрүүлэх хугацаанд нөлөөлөх аюултай. Мөн барилгын талбайгаас гарч байгаа том оврын тэрэгнүүд хотын гол гудамж, замыг бохирдуулж эвдэж байгаа.
Яармаг орчмын барилгууд баригдах явцад том тэрэгнүүд замын даац хэтрүүлж, Нүхтийн замыг эвдэлсэн. Эвдэлсэн замыг нь өнгөрсөн зун нийслэлээс нөхөж, шинэчилсэн. Барилгын компаниуд ашгаа олчихдог атлаа ямар ч норм дүрэмгүй барилга барьж, түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр засдаг байж болохгүй.
Мөн Яармагийн айлуудын зэвтэй усны асуудал байна. Одоог хүртэл барилга барьсан компаниуд нь шийдэж өгөөгүй. Өнгөрсөн онд нийслэлээс 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилсэн. Заасан хугацаанд зэвтэй усны шугамаа солихгүй бол барилга барих үйл ажиллагааг нь зогсооно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна