АРАВДУГААР САРД: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн хойд, Завханы ихэнх, Баянхонгорын баруун хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 10 дугаар сарын нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
АРВАННЭГДҮГЭЭР САРД: Агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 11 дүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ: 9 дүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх боловч говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас говийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Цаашдаа 10 дугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, говийн аймгуудын нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин 11 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна