Б.Энхсайхан: Шувуу шиг ээ дүүлэн нисмээр байна

Admin
2025/10/06

Түүнийг Бямбацэрэнгийн Энхсайхан гэдэг. Одоогоос 26 жилийн тэртээ аав, ээждээ баяр баясал, хайр, хариуцлага, хүний мөн чанар гээд олон зүйлийг ойлгуулахаар нуган үр нь болон мэндэлжээ. Энхсайхны аав Бямбацэрэн нь зөвлөх инженер хүн бол түүний ээж нь хуульч мэргэжилтэй бөгөөд  дээрээ хоёр эгчтэй айлын бага хүү юм. Хорвоод яаран яаран ирсэн тэрээр 7 сартайдаа  дутуу төрсөн байна. Бөгсөн биеэрээ буюу буруу байрлалтайг нь мэдээгүй эх барьж авснаас болж тэрээр тархиндаа цус харваж, төрсний дараа хүчтэй шарлалт явагдаж улмаар тархины саажилттай гэсэн онош тавиулжээ. Хорвоо түүнд хатуу хандсан ч гэр бүлийн дэмжлэг, өөрийн хүсэл тэмүүлэл, бэрхшээлийг даван туулах зориг нь түүнийг энд авчирсан.

 Тэр тархины саажилтаасаа болж хэл яриа, хөдөлгөөний бэрхшээлтэй ч өнөөдөр МУБИС-ийн төгсөх курсийн оюутан.  Үүгээр зогсохгүй шувуу судлаач, гэрэл зурагчин бөгөөд тэрээр Миний бодлын ертөнц, “Миний мэдэх шувууд” нэртэй номын зохиогч.

Тэр бэрхшээлийн өмнө бууж өгөлгүй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, мөрөөдлөөрөө амьдарч буй гэрэл зурагчин, шувуу судлаач юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд их энгийн юм хүсдэг.  Зүгээр л цэцэрлэгт хүрээлэнгээр хайртай хүнтэйгээ хөтлөлцөөд алхах нь бидний мөрөөдөл, харин энгийн хүмүүс түүний үнэ цэнийг мэдэрдэггүй гэж тэр ярьсан. Шувуу шиг аялж, эрх дүрээр алхахыг хүсэж байна гэх түүний тухай бэлтгэсэн MYCAREER ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэж байна.   

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна