Баянгол дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд ангийн сурагчдад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сандал, ширээ олгох ажлыг хийж байна.
Өмнө жилүүдэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын сурч боловсрох орчныг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байсан бол одоо сургалтын чанарыг сайжруулах чиглэлд шат дараатай ажлууд хийж байгаагийн нэг нь энэ юм.
Сурагчдын өдөр тутмын хэрэглээний хамгийн чухал хэрэгсэл болох сандал, ширээнд эвдрэл гэмтэл хамгийн их гардаг. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэгч болон сургуулийн төлөөллүүд уулзалт хийж, тавилга үйлдвэрлэлийн чанар, засвар үйлчилгээ, сурагчдын тав тухтай сурах орчныг бүрдүүлэх талаар санал солилцлоо.
Ингэснээр сурагчид чанартай, стандартын шаардлага хангасан, удаан эдэлгээтэй сандал, ширээгээр хангагдаж, сурч хөгжих таатай орчин бүрдэхэд гол нөлөө үзүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна