Ард" кино театрыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэдээс санал авч эхэлжээ

Admin
2025/10/03

Монголын анхны кино театр гэгддэг, соёлын өвд тооцогдох 60 жилийн түүхтэй уг барилгыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэдийн санал бодлыг сонсох, цааш уламжлах зорилгоор энэ санал асуулгыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас эхлүүлжээ.

Одоогийн байдлаар Ард кино театрын ногоон тохижилт бүхий талбайг дүүрэг хариуцан, арчлан хамгаалж байна. Харин барилгын суурин дээр худалдаа үйлчилгээний зориулалттай 25 давхар барилга барих асуудал бүрэн эцэслэгдээгүй маргаантай байгаа юм.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ард кино театрыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэд та бүхнээс санал авч байна. Санал хураалт 2025 оны аравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Та саналаа өгөхдөө доорх QR кодыг уншуулах эсвэл NewChingeltei.mn-ээр зочилж сайтын доор байрлах санал асуулгын буланд зочлон саналаа өгөх боломжтой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.32
2 цагийн өмнө
1
0
Хуучин зориултаар нь ашиглах хэрэгтэй
Хариулах