БНСУ-д ажиллаж байхдаа хоёр гараа алдсан Монгол иргэнд тус улсын ассамблейн дарга Ү Вон Шиг дэмжлэг үзүүлэхээ амлажээ

Admin
2025/10/03

БНСУ-д үйлдвэрийн ослын улмаас хоёр гараа алдаж, 10 гаруй хагалгаанд орсон монгол иргэнтэй БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг биечлэн уулзаж, дэмжлэг үзүүлэхээ амлажээ

Тодруулбал, Монгол иргэн О нь 2019 оны арванхоёрдугаар сард нарны зай хураагуур суурилуулж байхдаа өндөр хүчдэлд цохиулсны улмаас олон удаа хагалгаанд орж, хоёр гараа алдсан байна. Хэдийгээр компани хариуцлага үүрэх байсан ч шүүхээр хүлээсэн хохирлоо огт барагдуулаагүй аж.

Улмаар монгол иргэн О зургаан жилийн турш түлэгдэлтийн эмчилгээ хийлгэж, санхүүгийн хүндрэлд орж, хандивын аян хүртэл өрнүүлж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна