Олны танилууд болох дуучин, спортын тамирчид, жүжигчдийн зан харилцаа, бүдүүлэг байдлын тухай яриа их гардаг. Тэгвэл цахим сүлжээний платформд болох Thread дээр олны танилуудыг үйлчилгээний ажилчидтай хэрхэн бүдүүлэг харилцаж байсан талаар шүүмжилж, сэтгэгдэл үлдээсээр байна. Тухайн платформд хэдэн зуун шүүмжилсэн сэтгэгдлүүд байгаа ба онцлох хэдийг хүргэе.
Энэ мэтчилэн цахим сүлжээнд олны танилуудыг үйлчилгээний ажилтан, иргэдтэй хэрхэн харилцсан талаар эерэг болон сөрөг сэтгэгдлүүд олон хөвөрч байна. Эдгээр сэтгэгдлүүдийг уншсан нетизенүүд “Олны танил болохоороо бусадтай яаж ч харилцаж болно гэж боддог бололтой. Бие ээ авч явах соёлд анхаармаар юм” гэж бичиж байна. Интернэтийн тусламжтайгаар нууц гэх зүйл ховор болсон энэ цагт зөвхөн олны танил бус хүн бүр бие ээ зөв авч явах, харилцааны соёлтой байх шаардлага тулгарсан болохыг эдгээр шүүмжлэлээс харж болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна