Өчигдөр гурван байршилд гал гарчээ

А.Булганчимэг
2025/09/16

Өчигдөр гурван байршилд гал гарсан байна. Тодруулбал,  Өмнөговь аймаг, Ханбогд сум Номгон баг амбаар шатаж байна гэсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 12:12  цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраажээ.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо хогийн цэгт хог  шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 17:53 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыгг очиход тус байрны гадна 3х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраажээ. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна