Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана

Admin
2025/08/26

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Хотын захирагч Х.Нямбаатар, Хүүхийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Монгол Улс хөгжлийн бодлогыг НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялдуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Тэрбээр, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэд хэдэн зорилго дэвшүүлсэн.
 Айл өрхийн хэрэглэдэг хатуу түлшийг хагас коксон бүтээгдэхүүнээр солих, төвлөрсөн бус халаалтыг LNG газын системд шилжүүлэх, 
Айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, дулаалсан айлыг хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна.
Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж, та бүхний туршилгыг Улаанбаатар хотод нутагшуулж байгаад баяртай байна” гэсэн юм.
-НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад манлайлал гарган ажиллаж байгааг харж байна. Агаарын бохирдол хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж чадвал тэр хүнийг насан туршид нь хамгаалж чадна гэдгийг онцолсон юм.
-НҮБ-аас монгол гэрийн “Чип” багцаар 13 аймаг, дөрвөн дүүргийн 5000 айл өрхийг амжилттай дулаалаад байгаа аж.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс нүүрснээс хийн түлшид шилжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нөлөөллийг үнэлэх, хийн түлшний зөв дадал, хэрэглээний сургалтыг зохион байгуулах, олон нийтэд таниулах, агаар орчны бохирдол айл өрхөд хэрхэн нөлөөлж буй талаарх суурь судалгааг хийх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна