Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хуучнаар Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Вирео үсрэлт” ХХК нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж авч, 1.6 тэрбум төгрөгийн үнэд хүрээд байна. Тэгвэл уг 1.6 тэрбум төгрөгийн орлогоор сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэхээр болсныг НЗДТГ-ын дарга Д.Амгалан хэллээ. Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сандал, ширээ, тохижилт, тоног төхөөрөмжгүй учраас ашиглалтад орж чадахгүй 17 сургууль, 20 цэцэрлэг байна. Эдгээр сургууль, цэцэрлэгт 15000 гаруй хүүхэд сурч боловсрол эзэмших боломжтой. Тэдгээрийн сандал, ширээ, тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлд алдагдсан өмчийг эргүүлэн аваад олсон орлогоо зарцуулна. Цаашид ч нийслэлээс алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг зохион байгуулна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна