СХД-т 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо

Admin
2025/08/25

СХД-ийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дууслаа

Зохион байгуулалтын хувьд спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, хими болон биологийн лаборатори, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна. 

Мөн гадна тохижилтын хүрээнд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам, талбай, автозамын зогсоолыг барив. Тус ажлыг “Бумбод” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна