Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, улмаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр олон нийтээс санал авсан билээ. Өчигдөр орой 00.00 цагт санал асуулга дууссан бөгөөд оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжсэн юм.
Тэгвэл өнөөдөр холбогдох албаныхан энэ талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, лхагва гараг буюу энэ сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалт 08.00-20.00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Харин хичээлийн шинэ жилийн өдөр буюу 9-р сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна